Ц.Батцэцэг Их дуулгад аваргаллаа

Жиү-жицү бөхийн Их дуулга тэмцээн АНУ-ын Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Зэрэглэл, тамирчдын чансаагаар ДАШТ-ий дараа үнэлэгддэг цөөхөн тэмцээний нэг бол Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдсөн дэлхийн аварга Цогт-Очирын Батцэцэг түрүүлж, алтан медаль авлаа.
Тэрээр өнгөрөгч зургадугаар сард АНУ-ын Лонг Бийч хотод болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д зодоглон дэлхийн аварга болж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ