Зуун яруу найрагч чуулав
2016-09-05

 

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгууллаа.

 

МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа “100 яруу найрагч” төслийг санаачлан хэрэгжүүлж буй.  Төслийн хүрээнд анхлан 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” уриан дор  зохион байгуулав.

 

Энэхүү яруу найргийн өдөрлөгт Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗН-ын дарга Ч.Ууганбаяр монголын үе үеийн яруу найрагчид Өвөрмонгол, Буриад зэрэг улсаас уран уншигчид хүрэлцэн ирж, оролцлоо. Энэ жил дан ганц Монголын төдийгүй олон улсын монгол туургатан яруу найрагчид ирж оролцсон нь онцлог байв.

 

Өдөрлөгт оролцсон бүхнайрагчийн шүлгээр тусгайлан ном бүтээх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оролцох гээд очсон хүмүүс оролцож чадсангүй гурав хонгийн өмнө бүртэгсэн гэнээ үүнээн тэгээд мэдэгдэж зарлахгүй юунд худлаа зарлаж худлаа цаг хэлнэ вэ зуу багдаж байна очсон ороцох гэсн хүн бүртийг орлоцуулах хэргэтэй баймаар
2016-09-05