“Тэнгэрийн хүү” жүжгийг тоглоно
2016-09-05

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид намар цагийн үзвэрээ “Тэнгэрийн хүү” жүжгээр нээхээр болжээ.

 

Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын жүжигчин тоглох аж.

 

Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ Б.Цогнэмэх А.Даваахүү нар ажиллажээ.

 

Тус үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 6-нд 12.00 цагт тоглох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаг нь ямар эрт юм бэ. Ажлын цагаар яаж үзэх юм бэ.
2016-09-06