Цэнгээний газрын цагаар оролдохоос өөр хийх ажил алга уу
2016-09-06

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос энэ асуултыг асуумаар байна. Өнөөдөр Улаанбаатар хотод цэнгээний газрын цагийг нааш цааш нь болгохоос өөр хийх ажил мундахгүй л их баймаар юм. Яг үнэндээ хотын шинэ дарга С.Батболд ажлаа авснаас хойш дорвитой ажил юу хийв. Ажлын өрөөгөө тохижуулахад улсын мөнгө үрлээ гэх хэрүүлд л хутгалдлаа. Дээрээс нь өмнөх хотын удирдлагуудын хийж, хэрэгжүүлсэн зүйлсийг өөрчлөхөд анхаарлаа.

 


 

Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгоно ч гэх шиг. Уг нь өмнөх удирдлагууд Ханын материал орчмыг дэд төв болгож, тэнд нийслэлийн шинэ захиргааны барилгыг барина гэж байсан. Үүнийг өөрчилж, Дэнжийн 1000 гэж өөрчилдөг нь ямар ч учиртай юм. Гэх мэтээр бусдын хийснийг баллуурдаж, өөрчлөх л ажил хийж байна. Баар, цэнгээний газар, пабын хаах цагийг наашлуулах талаар албан ёсоор ч биш, твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаадахав. Улаанбаатарын баар, цэнгээний газрууд үүрийн 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа нь хотын даргад гай болоод байгаа бололтой юм. Хэрвээ үнэхээр ийм шийдвэр гаргахаар шийдсэн бол ганц хоёр зөвлөгөө өгөх гэсэн юм, хотын дарга аа.


 
Манайхаас өөр улс оронд баар, цэнгээний газрууд нь 24 цагийн турш ажилладаг юм билээ. Мэдээж мань мэтийг бодвол хотын дарга гадаадын олон улс руу явж, галуу шувууны мах идсэн хүн тэр зэргийг мэддэг л байлгүй дээ. Гэтэл манайд яаж байна, бүх л зүйлийг хаана, хорино, цагдана. Дэлгүүр тэдэн цагт хаах ёстой, баар тэд хүртэл ажиллана гээд л. Манай улсад 24 цагийн дэлгүүр ч байхгүй. Буудал, зарим эмийн сан зэрэг тоотой хэдэн газар л 24 цагаар ажилладаг байх. Харин ашгүй хотын өмнөх удирдлагууд баар, цэнгээний газрыг 04:00 цаг хүртэл ажилладаг болгож, олон эерэг үр дагавартай шийдэл болгосон. Харамсалтай нь энэ шийдвэр одоогийн хотын даргын дургүйг хүргэжээ, янз нь.  Баар, цэнгээний газар  04:00 цаг хүртэл ажилласнаар олон сөрөг зүйлийг бууруулсан.  Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, авлига хээл хахууль, шагийн архи гээд л.


 
Энэ бүхэнтэй уялдаад маш олон эерэг хандлага гарч байсан. Зарим хүмүүс гэмт хэргийн тоо тэдэн хувиар буурсан. Тийм ч үзүүлэлт ингэж буурсан гээд янз бүрийн тоо бичээд байна. Тэрийг нь яг нарийн мэдэхгүй байна, хотын даргад бол олж мэдэхэд юухан байх вэ дээ. Тэр тоо баримтыг нь олж аваад, хараад эргэцүүлэн бодож шийднэ байгаа. Баар, цэнгээний газрын ажиллах цагийг 00:00 болгосноор сөрөг үр дагавар маш их гарна. Юуны өмнө ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ.


 
00:00 цаг хүртэл баар саванд суучихаад, халуурсан нөхөд гэртээ харьж архидана. Эсвэл буудалд орно. Ингээд л зодоон цохион хийнэ. Цаашлаад гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэнэ. Гэртээ архидвал гэр бүлийн хүчирхийлэл, агсам согтуу тавих, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах байдал нэмэгдээд л явчихна. Хүссэн хүсээгүй нэмэгдэх үзүүлэлт. Бааранд бол яах вэ дээ, харуул хамгаалалттай учраас дураар нь зодолдуулаад байхгүй. Дээрээс нь цагдаа нарын халаасыг түнтийлгэх нэг арга бол баар, пабын ажиллах цагийг боомилох. Манайхан л болсон хойно хаалгаа түгжиж байгаад архи, шар айргаа зардаг. Хүмүүс ч энэ тэрүүгээр явж байхаар гээд гуйж байгаад л суудаг. Үүнийг нь цагдаа нар андахгүй шүү дээ. 


 
Эсвэл авлига авч, хэдэн төгрөг халааслаад ажиллуулдаг шүү дээ. Нөгөө талаар дэлгүүрүүдийг нь хорьж, цагддаг. Дээрээс нь баар, цэнгээний газрууд эрт хаахаар архи шагладаг нөхдүүд борооны дараах мөөг шиг л олширно биз дээ. Нэг хэсэг шагийн архи зардаг хүмүүс маш их байсан. Харин паб, цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг болсноос хойш шагийн архины наймаачид гэж байхгүй болсон.  Архи шаглагчидтай тэмцэх гэж илүү ажил хийдгээ ч болио биз дээ, цагдаа нар.


 
 Гэх мэт давуу талууд маш олон байна. Энэ бүхнийг хотын дарга анзаарахгүй байгаа бололтой юм. Анзаарсан ч өмнөх удирдлагуудтай зөрж л байвал болоо гэсэн байдлаар хандаад байгаа юм биш биз дээ. Бусад улсуудад 24 цагаар баар, ресторан, дэлгүүр ажиллаж болоод байхад манайд л болохгүй байв гэж. Аливаа зүйлийг хорих, цагдах тусам гарах муу үр дагавар, далд бизнесүүд нэмэгддэг. Харин нээлттэй байх тусам муу үр дагавар нь багасдаг гэдэг нь угаасаа амьдрал дээр батлагдсан. Тийм болохоор хотын дарга баар, цэнгээний газрын цагийг наашлуулах асуудлаа дахин сайн судалсан дээр дээ. Үнэндээ хотод үүнээс өөр хийх ажил маш их байгааг ч анхаарчихад гэмгүй байх.
 

Эх сурвалж: mminfo.mn 

Н.Пунцагболд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчуудад даруулга хэрэгтэй. Хэдэн жил анархи байж задгайрах гэсэн юм. Баарыг орой 12-т биш бүүр 10-т хаалгах хэрэгтэй. Тэр архи хийж байгаа, тэрийг нь дамлаж тараагаад байгаа системийг үндсэнд нь үгүй хиймээр л байна шүү. Бүтэн сайн өдөрт архийг огт зарахгүй, бусад өдөр зөвхөн ажлын цагаар зардаг, 10000 хүнд нэг архины цэгтэй гээд л өндөр хөгжсөн ардчилсан улсуудад байдаг жишгийг тогтоохоор. Архины компаниудтай хаалтын гэрээ хийгээд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сайтуудыг хаах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Ил задгай архидаж байгаа этгээдүүдийг баривчлах, архидалтыг дэвэргээд байгаа сум, дүүрэг хороодын дарга нарыг огцруулах, төрийн байгууллагад үүссэн олон хэрэггүй орон тоог цомхотгож ажил хийдэг хэв журмын цагдаагийн эргүүлийн тоог нэмэх гээд л хийх ажил их байна даа. Энэ Пунцагболд гадаад явж үзсэн юм уу? Харин. Ардчиллыг дээдэлдэг олон улс орон харин ч архины эсрэг дарангуйллын шахуу хууль тогтоомжтой, тэрийг нь ард түмэн нь ёсчлон дагадаг гэдгийг судалчихаад
2016-09-06
IRGEN:
00tsagaas hoish uuh durtai n gertee uuna biz. Hulgai zelhee yanhandalt ihessen bh 12tsag butsaaj bolgoh n zuv. Arhidalt esergere bagsana shuu. Buh bariig 00tsag bolgoh n zuitei. Tesen yadan huleej baina shuu hotiin darga min oriloon charlaangui ert untahnee gyalai min.
2016-09-06
irgen:
00tsag bolgoh n mash zub shuu. Hotiin dargadaa bayrlalaa. Ta zaavar shiidvere gargaarai. 00tsag gedeg hangalttai tsag. DEMJIJ BAINA. BIG LIKE.
2016-09-06
Зочин:
emnelguudee anhaaraach
2016-09-06
zochin:
00 tsag hvrtel ajilld bariig haadag bolgoh n mash zov
2016-09-06
Зочин:
Н.Пунцагболд дэмий балай. Өрийн үнэгүй арихддаг барныха захиаалгар бичив.
2016-09-06