Сирид цуврал халдлага боллоо
2016-09-06

Сирийн томоохон хотуудад террорист халдлага болсон талаар тус улсын төрийн мэдлийн “SANA” агентлаг мэдээллээ. Халдлагаар 47 хүн амиа алдсан болохыг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

 

Террористууд Хомс, Дамаск, Тартоус хотноо цуврал халдлага үйлдсэн аж. Ганцхан цагийн дотор дээрх хотуудад дөрвөн халдлага гарчээ. “Эдгээр халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий” хэмээн Сирийн Батлан хамгаалах яам мэдээлэв. Террористууд хотын төвд байрлах элчин сайдын яам, парламентын байрны ойролцоо халдлага үйлдсэн байна.

 

Халдлага гарсан бүс нутгуудад курдууд террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, хариу гал нээжээ.

 

АНУ тэргүүтэй барууны орнууд уг террорист  ажиллагааны үеэр Оросын байлдааны онгоцууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэмжигчдэд цохилт өгч байсан мэдээлсэн ч уг мэдээллийг Москва эрс үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин