Сирид гал зогсоохоор тохиролцжээ
2016-09-06

БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталж “Удирдагчид Сирийн асуудлаар ярилцсан” гэсэн байна.

 

Энэхүү уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ. Тэд өнгөрөгч долоо хоногт Женев хотноо уулзаж, Сирийн асуудлаар хэлэлцсэн билээ.

 

Удирдагчид хагас цаг орчим уулзсан бөгөөд уулзалтын төгсгөлд Сирид гал зогсоох нь зөв хэмээн тохиролцжээ. Сирид хэзээ, хэрхэн гал зогсохыг удирдагчид удахгүй шийдвэрлэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин