Улаанбаатар
Соёл урлагийн ажилтнууд “Чингисийн хүрээ”-д чуулна
2016-9-6

 

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дах ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг. Эл өдрийг манай улсад 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өнөө жил 23 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Энэ жилийн “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг спортын наадам, нийгэм хүмүүнлэгийн ажил, эрүүл агаар, эрч хүч гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах аж. Спортын наадмыг энэ  сар 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулж,  урлаг, соёлын байгууллагын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг явуулжээ.

 

Шатрын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй шатрын төрөлд:

 

1. Алтан медаль- Б.Цэцэнбаатар /Театрын музей/

2. Мөнгөн медаль- С.Болдбаатар /Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон/

 

Эмэгтэй шатрын төрөлд:

 

1. Алтан медаль- С.Адъяа-ням /Монголын Хүүхдийн номын ордон/

2. Мөнгөн медаль- Ш.Жаргал /Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр/ нар тус тус шилдгээр шалгарчээ.

 

Харин сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 14, нийт 32 баг тамирчид оролцсоноос дараах байгууллагын баг тамирчид медалийн эзэд болсон байна.

 

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

 

1. Алтан медаль-Монголын Урчуудын Эвлэлийн Хороо

2. Мөнгөн медаль- Улсын Драмын Эрдмийн Театр

3. Хүрэл медаль- Соёл Урлагийн Их Сургууль

 

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

 

1. Алтан медаль- Улсын Драмын Эрдмийн Театр

2. Мөнгөн медаль- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон

3. Хүрэл медаль- Монголын Үндэсний Музейн багын тамирчид тус тус хүртлээ.

 

Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцсоноос:

 

1. Алтан медаль- Соёл Урлагийн Их Сургууль

2. Мөнгөн медаль- МУИС-ын Номын сан

3. Хүрэл медаль- Дуурь Бүжгийн Эрдмийн Театр шилдгээр шалгарчээ.

 

 

Өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 10,11-нд Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор үргэлжлэн зохион байгуулагдах юм байна. Энэ үеэр үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, асуулт хариултын “АХА” тэмцээн, сээр зохих тэмцээн зохиогдох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хийж ажлых нь ур ухаан нь шал хоцрогдсон арга хэмжээдээ. нэгдсэн арга хэмжээ нь гэж гэр барьж архидсан бие биенээрээ хэссэн. Өөрөөр сэтгэж хиймээр болсон доо Соёл Урлагийхан минь дээ
2016-09-06