МАН-д ашигтай, маньд халгаатай өдрүүд
2016-09-06

“Самрын хориогоо цуцлаач ээ. Хүүхдийн хичээл сургууль орох гээд самар түүж, борлуулах гэхээр цагдаа нар хураагаад авчих юм. Цагдаа нар түүсэн самар хурааж авах эрхтэй юм уу. Ажилгүй бид амьдралаа залгуулах гэж самар түүх гэхээр 10 дугаар сард хорио тавигдана гэх юм. Хорио тавигдах хугацаа болтол самарчид түүгээд дууслаа. Ядаж хүүхдийн мөнгө өгөхгүй байж, иргэд байгалийн баялгаасаа борлуулж амьдралаа залгуулах гэхээр хориод байх юм” хэмээн телевизээр нэгэн эмэгтэй ихэд бухимдангуй ярьж байсан. Тиймдээ, шинэ парламент бүрдэж, засаг байгуулагдсанаас хойш хүүхдийн мөнгийг түр зогсоосон. Эдүгээ энэ оны төсөвт тодотгол хийж, зорилтот бүлэгт хамаарах 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болоод байгаа.

 

Хүүхдийн мөнгө олгохгүй байх нь наад захын жишээ. Цаашлаад шинээр томилогдон ирсэн сайд, дарга нарын зан авир хэрхэн өөрчлөгдөж, халагдах тушаал буулгахыг таашгүй хэмээн сэтгэл санаа тогтворгүй албан хаагчид яам, тамгын газраар дүүрэн.

 

Энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа хэдий ч тэндээс нь иргэдэд чиглэсэн гэрэл гэгээтэй, ёлтойх зүйл үнэндээ үгүй. Харин ч иргэдийн авдаг цалин, амьдардаг орон сууцны талбайгаас хамаарч татвар авч, тэтгэмжийг нь бууруулахаар хар бараан арга хэмжээнүүд зонхилж байна.

 

Эдийн засаг өмнөх 4 жилийнхээс эрс муудсаныг нийтээрээ мэднэ. Гэхдээ өнгөрсөн 25 жил ардчиллын замаар замнасан иргэд төр засгаас цалин нэмж, халамжинд хамруул гэж шаарддаг үзэгдэл арилж, харин ч ногдох татвараа гуядан өгч байгаа. Өнөөдөр Монгол улсыг төлөвлөгөөт эдийн засагтай үеийн төсөв бус баялаг бүтээгчид, дундаж давхрагынхан гэгдэх нийгмийн масс хөгжил дэвшил рүү авч яваа. Тиймээс эдийн засаг хямарсан ч иргэд төрөөс царай алдахгүй хувиараа хөдөлмөр эрхлэн амьдралаа залгуулсаар ирсэн. Харин эдийн засгийн хямралын ачаа ч иргэдийн нуруун дээр ирж байна.

 

Сарын 2.5 сая төгрөгийн цалинтай бол, 150 ам.метрээс дээш талбайтай сууцтай бол тансаг зэрэглэлд хамаарах амьдралтай нэгэн гэж эрх баригчид тодорхойлж байна лээ.  Тэгвэл эгэл амьдралаар жишээлэхэд өрхийн тэргүүн хортой, хүнд ажил хөдөлмөр эрхэлж, сардаа 2.5 сая төгрөгийн цалин авдаг байж болно. Тэр цалингаа гэр бүлээсээ гадна өрх тусгаарласан үр хүүхдээ зарцуулдаг нь манай нийгмийн бичигдээгүй хууль. Наанадаж л тусдаа өрх тусгаарлаад гэрлэсэн хүү, охин нь эцэг эх рүүгээ утасдан хүүхдийн эмний мөнгө, сургалтын төлбөр, байрны лизингийн мөнгөгүй боллоо хэмээн “зовлон” тоочдог. Эцэг эхчүүд хүүхдээ харсаар байж өрөнд оруулж сургуулиас нь хөөлгөж, ач гучаа өвдөөд хэвтэхийг тэвчихгүй байгаа хэдэн төгрөгөө зүгээр л “барьчихдаг”. Тиймээс 2.5 сая төгрөгийн цалинг зөвхөн гэрийнхэндээ бус нийтэд зарцуулагдах өрх бүл ч байдаг.

 

Цаашлаад 150 ам.метр хэмжээтэй орон сууцанд мөн л цөөн ам бүлээрээ амьдраад байхгүй нь тодорхой. Тэнд мөн л гэр бүлийн бичигдээгүй хууль үйлчилж, өрөө өрөөнд хүргэн бэр, ач зээ нийлсэн олон айл амьдрал байгаа. Харин шинэ төрийн улстөрчид эгэл амьдрал ойлгохгүй болтлоо “сансарт нисчихсэн” эрхмүүдээр дүүрчихээгүй байлтай.

 

Нөгөөтэйгүүр “эдийн засаг бидний тооцоолсноос муу байна” гэсэн мессэж орон нутгийн сонгууль руу чиглэсэн бололтой дог. Сар хүрэхгүйн хугацаанд сум, дүүргийн Иргэдийн хурлын сонгууль болно. МАН шинэ төрийг барьсан эхний өдрөөсөө орон нутгийн сонгуульд бэлтгэн, эдийн засгийг сэргээх арга хэмжээг эхлүүлэх бус өмнөх эрх баригчдыг шүүмжилсэн хэвээр урагшлах бус ухрах араагаа солихгүй зүтгэж байгаад олон нийт бухимдсаар байгаа юм.

 

Ер нь иргэдийн татварыг нэмж, тэтгэмжийг нь бууруулснаар төсөв хэмнэгдэж, орлого нэмэгдэхгүй. Татвар төлөгчид рүү хэмнэлтийн бодлогоо чиглүүлэхээр албан тушаалын бялуунаасаа танаж, яам, агентлагаас “дэд”-үүдийн орон тоог хассан бол олон нийтэд таашаагдах байлаа.

 

Засгийн газар хууль, хяналтын албан хаагчдын цалинтай “тооцоо хийж”, бууруулах төсөл оруулж ирсэн. Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нарын АН-ын гишүүд “эдийн засгийн ямар ч үед хуулийн байгууллагын цалинг бууруулж болохгүй. Тэд иргэдэд шударгаар үйлчлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Эрх баригч хүчин МАН-ын хувьд бүлэг дээр байр сууриа нэгтгэн, нэгдсэн бодлогоор явдаг зарчимтай. Бодлогоос гадуур олны төлөө дуугардаг эрхэм гишүүн Ц.Нямдорж хүртэл “шүүгчдийн цалинг бууруулахгүй бол прокурорын цалинг нэмнэ” хэмээн салбар хооронд  хэрүүлийн алим чулуудан, ясны зуумтгай зангаа цухалзууллаа. Түүнээс бус нийтийн төлөө дуугарах эрхмийг эрх баригчид дотроос эрээд олохгүй бололтой. Тэгээд ч энэ парламентад АН хүч дутаж, МАН үнэмлэхүй илүүрхнэ. Эрх баригчид Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаараа бодлогоо зангидан орж ирээд парламентын 65 кнопыг зэрэг дарагдахад асуудал шийдэгдэнэ.

 

Ийнхүү МАН-д л ашигтай, маньд халгаатай өдрүүд үргэлжилж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
10-р сард болох орон нутгийн сонгуульд МАН-д лав санал өхгүй одоо татвар нэмэхгүй гэж байгаа боловч орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал дараа нь бүх юмаа нэмэх байлгүй, их хуралд МАН-д санал өгсөн боловч тэтгэвэр үе шаттай нэмэгдүүлнэ гэчээд одоо болтол таг чиг байна тиймээс болъё доо
2016-09-06
Зочин:
10-р сард болох орон нутгийн сонгуульд МАН-д лав санал өхгүй одоо татвар нэмэхгүй гэж байгаа боловч орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал дараа нь бүх юмаа нэмэх байлгүй, их хуралд МАН-д санал өгсөн боловч тэтгэвэр үе шаттай нэмэгдүүлнэ гэчээд одоо болтол таг чиг байна тиймээс болъё доо
2016-09-06
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-09-06
Зочин:
ИРЭХ ЖИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АН МАН ХОЁРООС ХЭНЧ НЭР ДЭВШСЭН ЯЛАГДАХ БОЛНО. АН МАН ХОЁРООС ӨӨРИЙГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙГАА ХҮНД БИТГИЙ МӨРӨӨД ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА.
2016-09-06
Зочин:
МАН-аас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардацгаая
2016-09-06
zzz:
Dahin songuuli hiihees oor arga algaa, amia zogooh gesen hymyysiig hyrtel tamalj baina shdee ene fashist MAN…!!!!!!! Ogzor.!!!! Ard tymen mini dahin songuuli hiihgui bol bolohoo baigaad baina shdee…...
2016-09-06
зочин:
АН-ынхан хуульгүй улс болгох гэж 4 жил ажилласан, түүнийгээ үргэлжлүүлээд байна уу, Самрыг болсон хойно нь түүдэг хуультай, энэ нь байгал хамгаалах,олон жил энэ байгалийн хишигээ хүртэх, цаашлаад хүмүүсийн эрүүл мэндэд тустай хүмүүсийн төлөө хийж байгаа ажил, үүнийг эсэргүүцэж бичиж байгаа хүнийг шоронд хийж болно, гэмт хэрэгт уриалан дуудаж байгаа гэж үзэж болно
2016-09-06
Зочин:
Дахин сонгууль явуулахаар тэгээд бөөн бөөн мөнгөтэй хүмүүс гарч ирээд улсын төсөвт мөнгө өгнө гэж горьдсон хүмүүс байх шиг. Эдийн засаг хүнд үед хүн бүр л бүсээ чангалах хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ уналт бол өмнөх засгийн газруудаас улбаатай эдийн засгийн уналт байхаа. Яаж энэ хүнд байдлаас хурдан гарах вэ гэдэг асуудал хамгийн чухал болоод байна. Ядаж байхад энэ засаг төр нь эмхлэгдэх гэж яасан ч уддаг юм бэ.
2016-09-06
Лхагва:
Дахин сонгууль явуулах хэрэгтэй тэмцэе
2016-09-06
Зочин:
Иргэдийнхээ эсрэг ажиллад байвал эзний алба ээлжтэй шүү. Олон түмэн та нарт их л итгэж саналаа өгсөн байх. АН ыхны түйвээснийг ард бид төлөх ёсгүй. Адилхан хулгайч л биш бол идсэн нөхдүүдээс улс алдсанаа буцаан аваачээ. Танай нам ч улсын мөнгөний араас явах ёстой.
2016-09-06
янжин:
Бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ нь дэлхийн жишигт хүрсэн байтал авч байгаа цалин нь маш бага, 1000 долларыг өндөр цалинд тооцож татвараа нэмнэ гээд байдаг. Бүр 25 хувь шүү.
2016-09-06
хээ хээ:
Энхбаярыг чи эднартай нийлж монголыг хөгжүүлнэ гэж санаж байна уу? эргүү малаа
2016-09-06
baajii:
Enkhbayriig dahij hezeech uls tord oruulj bolohgui odoo nugachin darsan deere nam darah heregtei daranguilagch avilagchin ...
2016-09-06
zochin:
төрд гарсан хүмүүс юм хийхгүй юм. Сүүлийн найман жил Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж хорих гэж хөөцөлдлөө. Үүнийхээ оронд түүнтэй хамтраад улс орон эдийн засгаа өөд нь татвал яасийн. Улс орноо хямралаас гарах арга замыг мэдэх ганц хүн шүү
2016-09-06
хээ хээ:
Энхбаярыг чи эднартай нийлж монголыг хөгжүүлнэ гэж санаж байна уу? эргүү малаа
zochin:
төрд гарсан хүмүүс юм хийхгүй юм. Сүүлийн найман жил Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж хорих гэж хөөцөлдлөө. Үүнийхээ оронд түүнтэй хамтраад улс орон эдийн засгаа өөд нь татвал яасийн. Улс орноо хямралаас гарах арга замыг мэдэх ганц хүн шүү
2016-09-06