Батлан хамгаалах яамны ойролцоо халдлага үйлджээ
2016-09-06

 

Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага гарч, 24 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг халдлагыг талибанчууд үйлдсэн тухайгаа мэдэгджээ.

 

Тус бүлэглэлийн дайчин Батлан хамгаалах яамны ойролцоо амиа егүүтгэсэн аж. Эхний халдлагаар 20 хүн амиа алджээ. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа 20 орчим насны эрэгтэй яамны өмнө өөрийгөө егүүтгэжээ. Хоёр дахь халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 91 хүн шархтжээ.

 

Талибанчууд халдлага үйлдсэн шалтгаанаа Бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулсаны хариуд” гэж мэдэгдсэн байна.

 

Тус бүлэглэл дээрх халдлагаас нэг өдрийн өмнө Пакистаны Мардан хотноо байрлах христийн сүмд террорист ажиллагаа явуулж, христийн шашинтай 14 хүнийг цаазалсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хаанахын БХЯам бэ, тэрийгээ бчж бай:
МОНГОЛД юм шиг бичих юм. балай гэдэг нь. . .
2016-09-06