Манай сайт ШУТИС-ийн багш, доктор профессор эмэгтэй залилангийн хэрэгт холбогдон УМБГ-т шалгагдаж байгаа талаар мэдээлсэн.
Мэдээлэл гарсны дараа манай редакц руу олон уншигчид холбогдож, санал хүсэлтээ ирүүлсэн бөгөөд баталгаагүй мэдээлэл цацлаа хэмээн дарамтлах оролдлого ч гарлаа. Бид эх сурвалж, баримт нотолгоогүй мэдээлэл цацдаггүй бөгөөд оюутнуудыг сургаж, бүх талаараа үлгэрлэх ёстой эрдмийн хүн онц их хэмжээний залилангийн хэрэгт холбогдсон талаар ШУТИС-ийн удирдлагууд болон холбогдох яамныхан ямар арга хэмжээ авах гэж буй талаар асуудал дэвшүүлсэн билээ.
Хэрэгт холбогдогч нь БНХАУ-ын иргэнтэй хамтран уг хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд тэрхүү хятад иргэний нэр нь Zhen Wen Long юм байна. Бид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүрээнд дээрх иргэдийн фото зураг, аудио болон видео бичлэг дээр үндэслэн мэдээллээ бэлтгэсэн бөгөөд иргэдийг гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлэх үүднээс шаардлагатай гэж үзвэл дээрх баримтуудыг үргэлжлүүлэн нийтлэх болно.
М.Болд
Уншиж байна |