Кабул хотноо террорист халдлага боллоо
2016-09-06

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах олон улсын “CARE NGO” төвийн гадна өнөөдөр 11.30 цагт террорист халдлага болсон талаар “CNN” агентлаг шуурхай мэдээллээ. Террористууд хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн гэнэ.

 

“Уг халдлагаар нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархтсан” хэмээн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сэдик Сэдика мэдэгдлээ. Энэхүү халдлагыг ямар террорист бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна.

 

Талибанчууд өнгөрсөн шөнө Батлан хамгаалах яамны ойролцоо халдлага үйлдэж, 24 хүн хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин