Улаанбаатар-,Хөх хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
2016-09-06

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө нар өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой  энэ онд тохиож байгаа бөгөөд санамж бичиг гарын үсэг зурснаар талууд эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргах боломжтой болж байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхөг Монгол Улсын нийслэлд тавтай морилохыг хүсээд “Улаанбаатар, Хөх хотын харилцаа 1991 оноос хойш шинэ шатанд гарсан. Түүнээс хойш хотууд олон салбарт амжилттай хамтарч байгаад сэтгэл хангалуун байна. Саяхан “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д Хөх хотын дарга ирсэн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ онд Хөх хотод айлчлахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө НИТХ-ын дарга Ц.Сандуйд талархал илэрхийлээд хоёр хот олон жилийн турш сайхан харилцаатай явж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Би 2007 онд Улаанбаатар хотод ирж байсан. Энэ удаад Хөх хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо танай хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ирлээ. Цаашдаа соёл урлаг, эрүүл мэндийн салбарт илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна.” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
UB citizen:
Чамтай чамгүй ард түмэн харьцөад ирсийм элэнцгэний чинь шинэ шат мал аа. 60 трбум- асуудал бол хуулийн асуудал, чиний л амнаас гарсан, шорон чиний ирээдүйн гэр гнж бод.
2016-09-07
Erdenet:
Манайхан гэсэн чинь мангар бацаанууд, Хөх хотын удирдагчид бөөн туршлагатай Агаа нар. Хөх хотийнхоний хөх инээд хүрээд л. Сандуй гэж залууг харахаар . . . 60. . . бодогдоод байх юм.
2016-09-07
dens dens munguur delhiigee hudaldsan saiduud guai:
KK NEG IIM DUU L AYLMSAR BGAAM DA
2016-09-07