Ерөнхийлөгч Пеннсилваниа их сургуульд илтгэл тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 23-ны өдөр АНУ-ын Филадельфи мужийн Пеннсилваниа их сургуулийн Монгол судлалын танхимд илтгэл тавихаар болсон талаар “www.mongoliacenter.org” мэдээллээ.
Тэрбээр хотын дарга Жим Кенни, сенатор Боб Кейси болон Конгрессын гишүүн Жо Питтс нартай уулзана.
Ерөнхийлөгч илтгэлийнхээ дараа оюутны хотхон болон дэлхийн валютын төвөөр зочлохоор болжээ.
Ц.Элбэгдорж мөн Филадельфи хотын филармоны найрал хөгжмийн чуулгыг 2017 оны зун Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, тусгай аялан тоглолтоо хийхийг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ