Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэлээ

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалайд АПУ компанийнхан хүндэтгэл үзүүлжээ. Д.Отгондалай АПУ компанийн тамирчин бөгөөд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавъяаг нь үнэлж, хамт олноороо хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Д.Отгондалайд AПУ компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “River Stone” хотхоны хоёр өрөө байрны эрхийг гардуулж, цаашид амжилтаа улам батжуулахыг хүсчээ. Мөн гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ