“HAPPINESS CENTER” байршлаа өөрчилж, хүүхэд залуустаа улам бүр ойртлоо
2016-09-07

 

Их хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг бол “М-Си-Эс Кока-Кола” компанийн “HAPPINESS CENTER” төв билээ.

 

Aз жаргалыг түгээгч “HAPPINESS CENTER” төв нь эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оноос эхлэн үүд хаалгаа нээн ажиллаж байгаа бөгөөд хүүхэд залууст зориулан чөлөөт цагаа ая тухтай, үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг хангасан будаг нь ханхалсан цоо шинэхэн “HAPPINESS CENTER” оюутан залууст илүү ойртож байршлаа өөрчлөн, дахин үүд хаалгаа нээлээ.

 

Тус төв нь М-Си-Эс Кока-Кола компанийн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран, хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшууллаа хүлээн авахад ойр дөт болгох, Кока-Кола компани болон түүний брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилготой төдийгүй хүүхэд, оюутан залууст зориулсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин юм.

 

“HAPPINESS CENTER” төвд хүүхэд, залуустаа зориулж үнэ төлбөргүй “Wi-Fi” орчин, “Х-BOX” тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, зураг авахуулах зэрэг олон сонирхолтой булан хүлээж байгаа бөгөөд хүссэн номоо унших, хичээлээ давтах боломжтой номын булан, өөрийн авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж бэлтгэлээ.

 

Хүчин чадлын хувьд нэг удаадаа нийт 80 хүний үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой тул найзуудтайгаа, анги хамт олонтойгоо ирж чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх боломжийг бүрэн хангаж өгчээ. Ийнхүү оюутан залуус, хүүхэд багачууддаа зориулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлсэн нь нийгмийн хариуцлагын тод жишээ болж чадлаа.

 

Аз жаргалын төвд тавтай морилохыг урьж байна

          

 

Shuud.mn
Сонин хачин