Онгоц осолдож, италичууд амиа алджээ
2016-09-07

Македони улсын нийслэл Скопье хотноо хөнгөн хөдөлгүүрт Пипер гэх онгоц осолдсон талаар “www.news.com.au” мэдээллээ. Ослын улмаас зургаан хүн амиа алдсан гэнэ. Албаны эх сурвалж “Амиа алдагсад бүгд Италийн иргэн” гэж мэдээлжээ.  

 

Уг онгоц өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт Италийн Тревизо нисэх буудлаас хөөрсөн бөгөөд хагас цагийн дараа радарын дэлгэцнээс алга болсон байна.

 

Онгоц Приштну мужид очихоор төлөвлөж байжээ.  Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц сүйрсэн гэнэ. Аврагчид онгоцны сэг болон зоригчдын цогцсыг Италийн албаныханд хүлээлгэн өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хаана осолдов? нтр тодорхой бчж бай:
Онгоц осолдож, италичууд амиа алджээ................ гэжээ? монголд юм уу? италид юм уу? үүний төлөө цааш нь уншаад байх уу?
2016-09-07