Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.2 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын танилцуулан баталсны дараагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхлэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ