Замын ослоор 322 хүний амь нас хохирчээ
2016-09-07

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. 

 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний гудамж, Хангай захын баруун замд Эрдэм транс ХХК-ийн H.Aero City маркийн автобусны жолооч Б нь зорчигч 53 настай эмэгтэй Э-г унагаж гэмтээсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн 32-ын автобусны буудлын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Zil-130 маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М гэмтжээ. 

 

Мөн өчигдөр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлжээ. Улсын хэмжээнд 2016 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 322 хүний амь нас хохирсоноос 71 нь согтуугаар үйлдэгдсэн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин