Ж.Эрдэнэбат: Ярьдаг биш хийдэг байя
2016-09-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:


-Хиймэл дагуулаар сансрын антенийг бид гадаад улс орноос  түрээсээр авч интернэт, гар утсаар холбогддог байх. Энд өөрсдийн сансрын хиймэл дагуулаа ашиглах асуудал тусгагдсан уу? Би мөрийн хөтөлбөрт  төрийн мэргэшсэн албыг бизнесийн бүлэглэлээс ангируулна гэж байсан. Энэ заалт хаана орсон бэ?

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:


-Ажлын хэсэгт утга давхардаж байгаа заалтыг хассан. Тиймээс агуулгаараа орсон. Сансрын хиймэл дагуултай холбоотой асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй юм билээ.

 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:


-Хиймэл дагуултай холбоотой асуудлыг 50 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байсан. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй үед энэ асуудлыг хойшлуулсан.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:


-Худалдааг хөнгөвчилснөөр экспорт нэмэгдэхгүй. Улмаар импорт нэмэгдээд дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөөн үүснэ. Худалдааны ямар тарифыг бууруулахаар болж байна вэ?

 

ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил:


Бизнес, яам, тамгынхныг оролцуулаад судалгаа хийнэ. Худалдааг хөнгөвчлөх, болж өгвөл чөлөөт худалдааны гэрээ хийх чиглэлд хандаж байна. Орос, Хятад хоёртой чөлөөт худалдааны гэрээ хийхгүй гэж чанга хандаж болохгүй. Бид чөлөөт худалдаа руугаа чиглэсэн гэрээг хийж болно. Гаалийн тариф, татварын тухай хуулинд зөвхөн гарал үүслийн гэрчилгээтэй бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Япон улстай байгуулсан худалдааны гэрээний дагуу 0 хувийн тарифтай бүтээгдэхүүн оруулах ёстой.  Тиймээс гарал үүслийн гэрчилгээ баталдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлье гэж байна. Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу ажиллана гэх мэт зохицуулалтын ажил байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:


-Цалинтай ээж, тэтгэвэр тэтгэмж нэмэх, орлого багатай иргэдийг тэтгэх зэрэг мөрийн хөтөлбөрүүд нь орохгүй байна. Малчны зээлийн хүүг бууруулах бодлого алга. Агаарын бохирдол, утаа зэргийг арилгах гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал байхгүй болжээ. Асуухаар ямар нэг хэлбэрээр орсон гэсэн тайлбар хийгээд байна.

 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:


-Таны асуулт бүгд зүйл заалт дээрээ байгаа.  Орлого багатай иргэдээ, малчдыг дэмжих бодлого байна.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:


-Л.Болд гишүүнийг хэлсэн  бүх заалт “Элэг бүтэн Монгол” бүлэгт үг, өгүүлбэрээрээ байгаа. Мөрийн хөтөлбөртэй холбогдсон асуудлаар өнөөдөр сүрхий зүйл яриад байгааг нь гайхаад байгаа. Та бүхэн өнгөрсөн дөрвөн жилд 45 мөрийн хөтөлбөрөө орхигдуулсан. Хоосон улстөрөө орхие.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:


-Нас баралтыг эрс бууруулна, вирусын голомтыг устгана, тархалтыг зогсооно гэж байсан. Гэтэл  мөрийн хөтөлбөрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэжээ. Өнөөдөөр элэгний вирусээр өдөр бүр хүн амь насаа алдаж байна. Нийгмийн дарамт их байна. Өнөөдөр Монголд 400 мянган хүн вирусын халдвар авч, өдөрт 7 хүнээ алдаж байгаа. Үүний эсрэг МАН зорилтоо тодорхойлж, зүтгэх ёстой. Үүнийг төсвийн талаас нь битгий хараарай.  Ард түмэнд амласан амлалтаараа хөтөлбөртөө тусгачих. Бид улс төрийн хүсэл зориг, дэмжлэг үзүүлээд, төсөвт дарамт учруулахгүй зүтгэе. Энэ амин чухал зорил шүү.

 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:


-Санхүүжилт талаас нь “Элэг бүтэн Монгол” гэдэг тогтолцоог  эвдээгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан цагаан цэцэг гэдэг өвчнийг устгасан жишээ бий.  Бид эрүүл мэндийн салбарын агуулгаар тусгасан.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:


-Сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөр их сайн боловсруулагдсан байсан. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахдаа бөөрөнхий заалт оруулж байгаад харамсаж байна.  

 

-Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хийнэ, хэрэгжүүлнэ, тусгана гэсэн үг өгүүлбэр байдаг. Харин бидний оруулж ирсэн мөрийн хөтөлбөрт тодорхой заалтыг шууд хэрэгжүүлнэ гэж заасан. Зарим зүйлийг тааж ярихаад байна. Жишээ нь, 2 тэрбум ам.долларын өрийн асуудал байгаагүй.  “Стэнд бай” хөтөлбөрийн талаар мөн л тааж байна. “Стэнд бай” хөтөлбөрийн талаар яриа хэлцэл болоогүй. ОУВС-гийнхныг Монголд ирээч гэсэн хүсэлт тавьсан. Татвар нэмэхгүйгээр явъя гэж намын бүлэг шийдсэн. Нөхцөл байдал хүнд байгаа учраас халамж, хамгааллын чиглэлийн асуудлыг бууруулахаар байгаа. Төсөв гэдэг орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулж зохицуулдаг. Цаашдаа бид ярьдаг биш хийдэг байх хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байж иргэдээ ажилтай болгоно.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн юу болж байна аа хүлээсээр л
2016-09-08
Эмгэн заргач:
хөгшин нохой чимээнээр хуцдаг даа худлаа хуцдаг нөхдүүд зайлаа
2016-09-08
Зочин:
Энэ тэнэг ерөнхий сайд луухааны үр төл худлаа хуцахаас өөр юу ч хийж чадахгүй
2016-09-08
Зочин:
Хөгжлийн банкнаас зээл аваад өгөөгүй компаниудын нэрсийг гаргаж тавиачээ та нарын нэрс байгаа учраас айгаад байгаа юм уу
2016-09-07
Ярьдаг биш хийдэг байя:
Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя......... хийгээрэй
2016-09-07
Ярьдаг биш хийдэг байя:
Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя......... хийгээрэй
2016-09-07
Ярьдаг биш хийдэг байя:
Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя, Ярьдаг биш хийдэг байя......... хийгээрэй
2016-09-07
Ж.энхбаяр:
Тэгээд хийгээч дээ. Хэн байг гэсэн юм.
2016-09-07
Tiin:
Hoshnogo haynhyrbas gediin,
2016-09-07
CHAABAAS:
Hongoriin neg hoshnogo tsarait ih tom BAADAG boljee Muu Luibarchin
2016-09-07
зочин:
Эрдэнэбат хэдэн сар ярьлаа одоо ажилаа хийгээч ээ
2016-09-07
зориг:
хаянхярваа энэ тэр гэсэн бааснууд их азаргалдаг болжээ хулгайчуудгоншигнох байсан юм бол үхсэнээ хийж худлаа амалцгаасан п,,,нууд вэ
2016-09-07
Зочин:
маны гөлөгнүүд юу хийж байсах юм дээрдсэн юм юу ч алга худлаа мөнгө байхгүй гэж хуцаад суух юм олох арга чарга байж л байгаа олъё гэсэн сэтгэл байхгүй дарангуйлал тогтоочих санаа л агуулаад жоохон хөрөнгө чинээтэй хүмүүсээс татаас авч ядууст хувиарлан ч гэхшиг хулгай хийж баяжсан нөхдүүдээ шалгаад хөрөнгийн хурааж чадахгүй байж шудрага хөдөлмөрлөөд олж байгаа хүмүүст хорсоод яадаг юм
2016-09-07