Барилгынхан баяраа тэмдэглэнэ
2016-09-08

 

Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр энэ сарын 8,9-ны өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр 09.00 цагаас Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд, 10.00 цагт Барилгачдын сувиллын нээлтийн ажиллагаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Нарлаг” зочид буудалд болно.

 

Мөн  Барилгачдын нэрэмжит төгөлд мод тарих ажиллагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагт, Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ёслол Барилгачдын талбайд 12.30 цагт эхэлнэ.  Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан баярын хурал 14.00 цагт, Хүндэтгэлийн концерт 16.00 цагт Соёлын төв өргөөнд болж дараа нь дурсгалын зураг авахуулах юм байна.

 

Харин маргааш 09.00 цагт Монголын барилгачдын VI Их хурал Төрийн ордонд болж, хуралд нийслэл, орон нутгаас нийт 800 орчим төлөөлөгч ирж оролцох аж. Үүний дараа 13.00 цагт Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Shuud.mn
Сонин хачин