Азийн ногоон хөгжлийг Улаанбаатарт ярьж байна
2016-09-08

Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг  энэ сарын 7–8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Турк Улсын  60 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.

 

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийг эгнээндээ багтаасан байгууллага юм.

Shuud.mn
Сонин хачин
Улаанбаатарын УТАА эхэллээ:
Улаанбаатарын УТАА эхэллээ. Даагдахгүй ТОМ дэлхий яриад л. . . Улаанбаатарын УТАА-ны тухай ганцхан ч боловч дурсаад аваач. БОНХАЖЯаманд ажилладаг ажилчид, агаар амьсгалдаг болов уу? мэдэх хүн байна уу?
2016-09-08
зочинф:
Маш зөв. Ногоон хөгжил гхээр шууд ИЗНН болж харагдаад байгаа тул БОНХАЖЯамны нэрнээс ногоон хөгжил гх үгийг авч хаяад БОАЖЯам болгосон гж МАНын нөлөө бүхий лидер хэлжийсэн. ИЗННын ногоон хөгжил МАНын ногоон хөгжил гж тусдаа зүйл огт байхгүй Монголын болон дэлхийн ногоон хөгжил гж л байдгыг ойлгох цаг болсоон.
2016-09-08