Өнөөдөр сонгодог хийлийн тоглолт болно
2016-09-08

 

ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо өнөөдөр хийнэ.Тоглолтыг “Гранат мюзик” продакшн санаачилсан бөгөөд хийлч Павел Милюков тус продакшны продюсер Э.Мөнх-Эрдэнийн урилгаар манай улсад тоглохоор болжээ.

 

Энэхүү тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганин нарын сонгодог бүтээл эгшиглэх юм байна.

 

Тоглолт энэ өдөр 19.00 цагт ДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин