Монгол Улсын шигшээ баг анхны хожлоо авлаа
2016-09-08

 

"Чингис хаан кап" сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн шигшээ багтай хийв. Шигшээ багаас гол тоглогчид болох ОУХМ Т.Санчир, Б.Билгүүн, Г.Баттөр, О.Сэргэлэн нар өнөөдрийн тоглолтод оролцсонгүй. Үндэсний шигшээ баг тоглолтын эхнээс оноогоор илүүрхэж 43-113 анхны хожлоо авлаа. Тус тоглолтод Батаагийн Мөнхболд алсын зайнаас 11 шидэлтээ байнд нь тусгаж, 33 оноо авч багаа тэргүүллээ. Мөн Д.Дэлгэрням 23 оноо найман самбар авчээ.

Shuud.mn
Сонин хачин