Багийн дүнгээр мөнгөн медаль хүртэв
2016-09-08

 

Бутан улсын Тимпу хотноо бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын эмэгтэй тамирчид багийн дүнгээр дэд байрт шалгарчээ.

 

Тэмцээнд манай улсын 10 тамирчин өрсөлдсөнөөс зургаан тамирчин медаль хүртэв. Тодруулбал эмэгтэйчүүдийн атлетик ангиллын 60 кг-д манай улсын тамирчин Г.Гансаруул түрүүлж, Ази тивийн аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн Over 160 см ангилалд дэлхийн аварга Г.Угалзцэцэг алт, эрэгтэйчүүдийн атлетик 165 см ангилалд Д.Мөнх-Эрдэнэ мөнгө, Up to 170 см ангилалд Н.Түвшинбаяр  хүрэл медаль, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг  нар мөнгөн медаль тус тус авсан юм.

 

Ийнхүү манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин