АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ
2016-09-08

 

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, хуульч Б.Батхуяг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. АН-ын хуульч Б.Батхуяг, “2016 онын орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх болон нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа явагдаж дууслаа. Гэвч сум, дүүргийн Сонгуулийн хорооныхон АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргаж байна. Тухайлбал, Багахангай дүүрэгт л гэхэд 17 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэв. Тэдний хэлж байгаагаар Архангай аймгийн Өлзийт сумын 21, Өгийнуур сумын 1, Жаргалант сумын 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 21, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 27, Дархан-Уул аймгийн Дархан сум 1, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 нэр дэвшигчийг тухайн сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тогтоолууд нь хууль зүйн үндэслэлгүй, улс төрийн нэг хүчний талд илт үйлчилсэн байгааг тэд онцолж байлаа.

 

Дээрх асуудалтай холбоотойгоор АН-ын шат шатны байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрчлэн сонгууль зохион байгуулах эрх бүхий дээд шатны байгууллагад ч гомдлоо гаргаад байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Patton:
BEST EFFICIENT AND RELIABLE HACKER//LOST RECOVERY MASTERS Hi my name is Patton Carlin. Online fraudsters are one of the main reasons why l hate the internet. My Mom got hacked recently and they had access to some private information. We had to hire a private investigators Recovery Masters to help us regain control of her accounts. Lucky for us we were able to recover all that we lost through the help of the hacker. They also help with: Binary Recovery, Files Recovery, Crypto investment, Password, Bypass / Recovery Malware Removal / Criminal Record Expunge, Blank ATM Card, Social Media Hack, Remote Mobile Monitoring & Hacking, Credit Repair and Private Key Reset.If anyone ever needs legit hackers, l will always recommend RECOVERY MASTERS: Contact them on Email: Email lostrecovemast@mail.com or WhatsApp +1(204)819-5505 Don’t forget to mention Patton recommended you
2023-08-03
Зочин:
АН шийдвэртэй тэмцэлээ хийгээч юу нь хэвлэлийн хурал вэ АН-ыг бүртгэхээс татгалзсан сонгуулийн хорооны нөхдийг хүлээн зөвшөөрөхгүй тэмцэх ёстой
2016-09-08