Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй уулзав
2016-09-08

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. 

 

“Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. “Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Лийбхэрр” компани нь Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин