“Аль Нусра” бүлэглэлийн командлагчийг устгажээ
2016-09-09

Сирид хяналтаа тогтоохыг санаархдаг “Аль Нусра фронт” бүлэглэлийн ерөнхий командлагч тулааны үеэр амиа алдсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ.

 

Уг мэдээллийг босогчдын эх сурвалж баталжээ. Тус бүлэглэлийн командлагч Абу Омар Саракеб Алеппо хотноо амь үрэгдсэн аж.

 

ОХУ болон АНУ цэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Сирийн Алеппо хотноо агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн хуаран болон зэвсгийн агуулахыг устгасан байна.

 

Энэхүү цэргийн ажиллагааны үеэр командлагч амиа алджээ. Абу Омар Саракеб 2014 оноос тус бүлэглэлийг тэргүүлэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин