Хойд Солонгост газар хөдөллөө
2016-09-09

Хойд Солонгос улсад өнөөдөр газар хөдөлсөн талаар Өмнөд Солонгосын Геологи судалгааны төвөөс мэдээлснийг иш татан “AFP” агентлаг мэдээллээ. Тус улсын хойд хэсэгт байрлах Сунгибаехам тосгонд 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээлж байна.

 

Сөүлийн эрх  баригчид уг чичирхийллийг газар хөдлөлт эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Пхеньян өнгөрсөн  оны эхээр цөмийн туршилт хийсэн билээ. Цөмийн туршилт хийх үед газарт 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн юм.

 

Саяхан тус улсын удирдагч Ким Чен “Ун Бид тун удахгүй дараагийн цөмийн туршилтыг хийх болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg nobsh yumaa
2016-09-09