Керри Вашингтон жирэмсэн болжээ
2016-09-09

Скандал цувралын од, жүжигчин Керри Вашингтон жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “ELLEN” шоунд оролцсон байна. Жүжигчин бүсгүй жирэмсэн гэдгээ үзэгчдэд мэдэгдэхгүйн тулд их хичээж байжээ. Тэрбээр гэдсээ нууж цүнх урдаа барьсан ч хөтлөгч “Керри хонгор минь бидэнд гайхалтай мэдээ дуулгахгүй юм уу. Би бараг таамагласан. Харин үзэгчид” гэж хэлжээ.

 

Хөтлөгчийг ийнхүү хэлэхэд Керри “Би жирэмсэн. Тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна. Их жаргалтай байна. Ээж болох үнэхээр сайхан” гэсэн байна.

 

Керри Вашингтон 2013 оны хоёрдугаар сард Асомуга гэх залуутай нууцаар гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин