УИХ Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байна
2016-09-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бүлгийн дүгнэлтээ танилцуулав. Тэрбээр:

 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 4 тогтоолын төсөл нь ард иргэдийг үл хүндэтгэсэн, эдийн засгийг улам доройтуулах заалт агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Зарим төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг хасах, тэтгэмж бууруулах, оюутны тэтгэлгийг зогсоох  зэрэг хуулийн төслийг оруулж ирсэн байна. Энэ нь эдийн засгийг улам хямраах төсөл болжээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын хуулийн заалтаас ухарт өрийн таазыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын эрхзүйн тогтвортой байдлыг алдагдуулжээ. Хуулийн төслүүдэд хямралыг тодорхой хугацаанд шийдвэрлэх арга хэмжээний талаар тусгагдаагүй. Засгийн газар эдийн засгийн хямралыг тодорхойлж чадахгүй мухардалд оржээ.  Зарим хуулиудыг буцаасан нь УИХ Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байгаагийн тод жишээ юм хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыг ард олныг хууран мэхлэх замаар төрийн эрхэнд гарсан тул энэ УИХ-ыг тарааж дахин сонгуул явуулая
2016-09-10
Зочин:
yg unen.tegj haragdaad bna,,
2016-09-09
ядарсан иргэн:
Энэ засгийг нэн яаралтай огцруулах хэрэгтэй.
2016-09-09