Шавкат Мирзиёев түр ерөнхийлөгч боллоо
2016-09-09

Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов энэ сарын 2-ний өдөр 78 насандаа таалал төгссөн билээ.

 

Тэгвэл парламент Ерөнхий сайд Шавкат Мирзиёевийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  2003 оноос Ерөнхий сайдаар ажилласан Мирзиёевийг өнгөрсөн оноос л “Каримовыг залгамжлаж магадгүй” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

Гэхдээ тус улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгч эрүүл мэнд бусад шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Сенатын танхимын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ” хэмээн заажээ.

 

Сенатын танхимын дарга Нигматилла Юлдашев түр ерөнхийлөгч болохоос татгалзсанаар Ерөнхий сайд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.  Ерөнхийлөгчийн сонгуулийг 90 хоногт багтаан явуулахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин