Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
2016-09-09

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 378 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч, ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өсмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон 59 жолоочийг илрүүлж, журамласан

байна.

 

БЗД-ийн нутаг “Наран” худалдааны төвийн зүүн замд амины T.Auris маркийн автомашины жолооч А нь, явган зорчигч, ганцаараа явж байсан 8 настай П-г мөргөж гэмтээсэн.

 

Мөн СХД-ийн нутаг Их наран “Зэс гууль” ХХК-ны хүнсний дэлгүүрийн урд замд унадаг дугуй унаж явсан 6 настай Д нь хөдөлгөөнд оролцохдоо H.Accent маркийн Б жолоочтой автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан Д гэмтсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин