Улаанбаатар
Хэлмэгдэгсдийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ
2016-9-9

 

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тохиолдуулан Нийсэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо.

Манай улс "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-ийг жил бүрийн  есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 20-иод жил болж байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэл, дүүргийн салбар комисст 2005-2016 оны хугацаанд нийт 4000 гаруй өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 421 хүнд 50,0-100,0 төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлж, орон сууцаа хураалгасан болон орон сууц авах эрх үүссэн 25 хэлмэгдэгсдэд болон түүний хань ижил, үр хүүхдүүдэд орон сууц олгох ажлын зохион байгуулсан байна.

Мөн нэр алдрыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчийн нэрэмжит болгох, дурсгалын самбар бий болгох, нийгмийн хангамжийн арга хэмжээнд оролцуулах зэргээр улс төрийн хэлмэгдэлтийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүндэтгэл үзүүлэх гэж зөв ярьж байна уу. Өнөөх хэлний аврага эрдэмтэнүүд хаана байнааа.
2016-09-09
zochin:
MAN TA NAR ODOO TUR BARIJI BAINA , ODOO TA NAR KHELMEGDEGSDEES YOS SURTAKHUUN GARGAAD UUCHLALT GUYGAACH ,
2016-09-09