Хойд Солонгосыг буруутгав
2016-09-09

Хойд Солонгос улсад өнөөдөр 5.3 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн билээ. Олон улс уг газар хөдлөлтийг гэнэтийн байгалийн гамшиг бус цөмийн туршилт байх магадлалтай хэмээн таамаглаж байна.

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ мэдэгдэл хийсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тэрбээр “Хойд Солонгос санаатайгаар дайныг өдөөн турхирлаа. Тус улс олон сая хүний амь насыг заналхийллээ. Олон улс Хойд Солонгосыг дахин цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийлгэхгүй байлгахад анхаарлаа хандуулан тус улсын эсрэг хоригоо чангатгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Мөн энэ хугацаанд 10 гаруй удаа баллистик пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлсэн юм.  НҮБ тус улсад үзүүлэх бүх тусламжаа зогсоож, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нь царцаагаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин