Төрийн нарийн бичгийн дарга нар тодорч эхэллээ

Таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр
- Гадаад харилцааны яамны ТНБД-аар Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч
- Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан
- Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр
- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэр тодорчээ. Тэднийг ирэх долоо хоногт томилох юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ