Македон улсын Элчин сайд нутаг буцна
2016-09-09

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Македон Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Илия Исайловскиг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Илия Исайловскид Македон Улсын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдон ажиллахаар болсонд баяр хүргээд Монгол, Македоны харилцааг хоёр тал төдийгүй олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн манай талаас “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах Олон талт хэлэлцээрт” Македон Улсыг нэгдэн орохыг хүсэв.

 

Shuud.mn
Сонин хачин