Алеппо хотноо цохилт өгч, 60 хүнийг хөнөөжээ
2016-09-11

 

Сирийн Алеппо хотноо өнгөрсөн шөнө агаараас цохилт өгсний улмаас олон хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 60 хүн амиа алдаж, 100 гаруй хүн амиа алдсан байна.

 

Одоогоор Алеппо хотноо агаараас цохилт өгсөн улс болон бүлэглэлийг тогтоогоогүй байгаа талаар НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан мэргэжилтэн мэдэгджээ. НҮБ-ын удирдлагууд дээрх цэргийн ажиллагааг эрс эсэргүүцэж, Тэд гэмгүй иргэдийг хохироосныхоо хариуг заавал амсах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Алеппо хотноо туркуудыг цохилт өгсөн хэмээн таамаглаж байгаа ч уг мэдээллийг тус улсын эрх баригчид эрс үгүйсгэсэн аж.  Сирийн эрх баригчид уг халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байж магадгүй гэсэн байна.

 

Тус бүлэглэл Алеппо хотноо халдлага үйлдсэн талаараа мэдэгдээгүй байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dorj:
Уг цэргийн ажиллагааны үеэр 60 хүн амиа алдаж, 100 гаруй хүн амиа алдсан байна.
2016-09-11