Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монголд болно
2016-09-12

 

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сарын 2-9-нд болно.Саяхан болсон Азийн АШТ-ий үеэрх Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо /WBPF/, Азийн бодибилдинг, фитнессийн холбоо /ABBF/-ны Удирдах зөвлөлийн хурлаар ДАШТ-ийг эх орондоо зохиох эрхийг Монгол Улсад албан ёсоор олголоо.

 

Ийнхүү 26 жилийн түүхтэй Монголын ууган холбоодын нэг Монголын бодилдинг, фитнессийн холбоо ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.Саяхан болсон Азийн АШТ-д Монгол Улсаас эх орноо төлөөлөн 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус авсан юм. Улмаар манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарсан билээ.

 

Shuud.mn
Сонин хачин