Хилари ухаан алджээ
2016-09-12

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон уушигны хатгаа туссан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сарын дундуур ханиад хүрчээ.

 

Хилари хэтэрхий их ажилтай байсан учир ханиадаа эмчлүүлж чадахгүй байснаас уушигны хатгаа туссан талаар орон нутгийн хэвлэлүүд онцоллоо. Нэр дэвшигч өчигдөр 2001 оны есдүгээр сарын 11-ны өдрөөр амиа алдагсдад зориулан Нью Йорк хотноо барьсан дурсгалын хөшөөнд зочлох үед биеийн байдал нь эрс муудаж, ухаан алдсан байна.

 

Хилари явж чадахгүй байсан учир түүнийг туслахууд нь машинд суулгаж, эмнэлэгт хүргэжээ. 2004 оноос хойш Хиларигийн эмчээр ажиллаж буй доктор Лиса Бардак “Хилари сонгуулиас болж өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Тэрбээр ханиад хүрсэн. Ханиад нь хүндэрсэн. Тэрбээр хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж хэлсэн байна.

 

Дээрх мэдээллийн дараа Хиларигийн гол өрсөлдөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Та бүхэн хараач. Эмэгтэй хүн энэ улсыг тэргүүлж чадахгүй. Түүнд исламын улсын эсрэг тулалдах зориг тэвчээр байхгүй байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө ххайрт бурхны хүсэл тааллаар боллоо.Трамп ахаа АНУг уг нь 44 дөх ерөнхийлөгч Барак Хуссейн Обама задлах естой байсан билээ.Одоо та задалж өгөөч?
2016-09-12
зочин:
Энэ цавганц ажил хийж чадахгүй нь тодорхой болохоор яваандаа дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгч болох нигууртай.
2016-09-12