Үйлдвэрт гал гарч, 23 хүн амиа алджээ
2016-09-12

Бангладешийн нийслэл Дакка хотын “Тонги” цогцолборт байрлах нэгэн үйлдвэрт өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд гэнэт гал гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг галын улмаас 23 хүн амиа алдаж, 60 орчим хүн түлэгдсэн талаар албаныхан мэдээлэв.

 

Галыг унтраахаар 20 машин, 100 гаруй гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Тус үйлдвэр хуванцар сав, баглаа болон боодол үйлдвэрлэдэг байжээ.  Үйлдвэрт гарсан галын улмаас ойролцоох гурван үйлдвэрт гал гарч, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.  

 

“Гал гарсан шалтгааныг тодруулж байна” хэмээн Дакка хотын Гамшгаас хамгаалах төвийн дарга мэдээлжээ. Дакка хотноо өнгөрсөн онд нэгэн үйлдвэр шатаж, 13 хүн амиа алдсан билээ. 2012 онд мөн үйлдвэрт гал гарсны улмаас 112 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин