Сиднейд халдлага гарчээ
2016-09-12

Австралийн Сидней хотноо өнгөрсөн амралтын өдөр террорист халдлага гарсан талаар “www.theguardian.com”  мэдээллээ. Сидней хотын захын хороололд нэг этгээд 59 настай эрийг хутгалжээ. Хохирогч хүнд гэмтэж, эмнэлэгт хэвтсэн байна.  

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилжээ.  Гэмт этгээд 22 настай бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй гэнэ. Австралийн Терроризмтэй тэмцэх алба Сидней хотноо гарсан дээрх хэргийг “террорист халдлага мөн” гэж тайлбарлажээ.

 

Хохирогчийг хутгалсан хутгыг цагдаагийнхан хураан авч, шинжилж эхэлсэн байна. Халдлага үйлдсэн эрийг шалгаж буй бөгөөд түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байгаа аж. Залуугийн цахим сүлжээг шалгахад “Би үнэнчээ батлах болно” гэж бичсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин