Хоёр иргэнийг сэжигтнээр саатуулжээ
2016-09-12

 

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Англи улсын иргэн  Стивен Нэйш гэх уулчин Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алдсан хэрэг гарчээ. Тэрбээр  гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

 

Уулчны цогцсыг Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн “Хандрагт” гэх газраас нутгийн иргэн олж, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад хэргийн талаар мэдээлэл энэ сарын 1-ний 02.40 цагт бүртгэгджээ. Улмаар тус хэргийг аймгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг Архангай аймагт шалгалтын ажлыг явуулж байгаа юм байна. Одоогоор тус хэрэгт хоёр иргэнийг сэжигтнээр саатуулан шалгаж байгаа аж. Урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй байж болзошгүй шинж, тэмдэг илэрч байгаа тухай албаныхан мэдээллээ.

 

Цагдаагийн байгууллагаас “Мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гадаад иргэн Монгол улсад гэмт хэргийн хохирогч болох асуудал дээр цагдаагийн байгууллага анхаарч ажиллана. Гадаад иргэд ихээр зорчдог газруудад хяналт шалгалт явуулдаг” гэх мэдээллийг өгөв.

 

Талийгаач нь Хангай нурууны ноён оргилд гарах зорилготой Монгол Улсад өөрийн найз Гарет Астоны хамт иржээ. Гэвч түүний найзын бэртэл сэдэрсний улмаас нутаг буцахаар болж, Стивен Нейш аялалыг цааш ганцаараа үргэлжлүүлж явсан гэх мэдээлэл бий.

 

Стивен Нэйш нь Англи улсын иргэн бөгөөд 53 настай байжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Маш харамсалтай, Найдвартай албан ёсны хүмүүсээр хөтөч хийлгэсэн бол. Хаа газар хулгайч, дээрэмчин, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй, увайгүй муу хүмүүс байдаг. тийм хүмүүстэй л таарчиж дээ
2016-09-14
bi:
Teneg erguu yumnuudaas bolj zugeer l ichij mash durgui hurch bna
2016-09-13
Bi:
Mongoliin neriifg buzarlasan aluurchin , tuuniig denjdeg hoollodog ger bul ur huuhduud ni hezee ch uudluhgui. Yaj ingej mongolchuudiiin durguig hurgej chadaj bnaa. Togond tsohiulaad ter ni dor ni tonilgovol taarna muu aluurching. Yaj hunii nutgiin huniig alj yumii ni deeremdej chadaj bnaa. Erguu nuugmiin shaar. Ene bas mongolchuudiin amidral , setgehui uneheer doroitsintoi holbootoi.
2016-09-13
Зочин:
Zurag deer baigaa humuus hun alah humuus bish baih. Mongolchuud bidnii ochij uzeegui gazar l ene gadniihan tenuuchleed ochson baih yum. Iimerhuu edgeer juulchid bol uls orni ediin zasagt yamarch ashiggui humuus buguud ulsaas ene tenemel gadnii juulchidiin talaar bodlogo gargah ni mash chuhal bolood baina.
2016-09-12
Зочин:
haramsaltai ym. undur hugjiltei ornii humuus ih nairsag saihan haritsaatai baidag harin buduuleg mongolchuud tiim haritsaag n haraad ene nadaas aij bn gej hardag baihoo.
2016-09-12
zochin:
manaihan yav ch gadniihniig deeremdej alah humuus bish ee, turulhiin gadnii humuusiig hundetgej demjdeg humuus yamar neg enduurel bolson baih sain shalgaj uzeerei
2016-09-12
zochim:
teneg aluurchin
2016-09-12
Зочин:
явуулдаг байгаа гэж 2 үйл үгийг нэг дор хэрэглэдэг цөвүүн цаг ирж дээ ай хөөрхий гэж ц ц ц ц .....
2016-09-12