Би намаа шинэчлэхийн төлөө ажиллана

АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд болно. Энэ удаагийн хурлаар АН-ын дарга тодрох юм. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс намын даргад нэр дэвших эсэхийг тодруулахад
-“Намайг хий гэвэл би хийнэ. Надад асуудал байхгүй. Би намаа шинэчлэхийн төлөө ажиллана. Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй. Албан тушаал бол хүн ажлаа хийх хэрэгсэл. Тэрнээс өөрийгөө гоёдог гоёл биш” гэсэн хариултыг өглөө.
Мөн намын даргын сонгуульд ямар байр суурь баримталж буйг нь сонирхоход:
-“ҮЗХ-гоор томилогдох намын дарга намынхаа шинэчлэлийг хийгээд их хурлаараа намын даргаа өгөх ёстой. Өөрөө намын даргад өрсөлдөж болохгүй гэсэн зарчимтай байгаа. Одоо томилогдсон намын дарга нь их хурлаар өөрийгөө батламжлуулах гэж очих юм бол манай намд шинэчлэл хийгдэхгүй. Манай нам дотор байгаа овог, аймгийн юм шиг муухай тэмцэл зогсохгүй” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ