Парист халдлага үйлдэх гэж байжээ
2016-09-12

Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан эмэгтэйг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нотре Дамм сүмийн гадна тэрбээр амиа егүүтгэхээр төлөвлөж байсан гэнэ.

 

Мөрдлөгөөр эмэгтэй хоёр этгээдтэй хамтран халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг тогтоожээ. Тэд сүмийн авто зогсоолд их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан ачааны машин байршуулсан байсан аж.

 

29 настай Орнелла гэх эмэгтэй өнгөрсөн сараас Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй хамтран ажиллах болж, холбоо тогтоожээ. Тэрбээр гурван хүүхдийн эх бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй аж. Түүнтэй хамт баригдсан 22, 29 настай хоёр залуу исламын улсын дайчид болохыг тогтоожээ.

 

Цагдаагийнхан өдөр бүр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж буй этгээдүүдийг баривчилж байгаа гэнэ. Өнгөрөгч долоо хоногт 11 этгээдийг халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэмээн буруутган баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
hed honogiin omnoh medee,,,hozorch medeeleh umaa
2016-09-12