Мотоцикль онхолдож зорчигч нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 567 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 389 дуудлага бүртгэгдэж, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Profection “ цонхны үйлдвэрийн баруун замд S.Istana маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 18 настай эмэгтэй Г, 1 сартай эмэгтэй Х, 04 настай эрэгтэй Б нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг Хонхорын зам, Эмийн ургамалын хойд замд T.Tercel маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 15 настай эрэгтэй З, 06 настай эрэгтэй З нарын гурван хүн гэмтээжээ.
Орон нутагт буюу Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Номгон уулын хөндий гэх газрын асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч М нь замын хажуу руу онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 30 настай эрэгтэй М гэмтсэн байна.
Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газрын асфальтан замд T.Corolla маркийн Ц жолоочтой авто машин замын хажууруу онхолдож жолооч 57 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ