Төв банк: Таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй
2016-09-12

Монголбанкнаас найман хувийн хүүтэй ипотекийн зээл үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд буй. Харин таван хувийн хүүтэй зээлд санхүүжилт хийх боломжгүй гэв. 

 

Төв банкны тайлбарт:

 

"Төв банкны зүгээс ипотекийн таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй гэсэн байр суурьтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн билээ. Ингэж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм. 

 

Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг. Тийм учраас Засгийн газар тодорхой төвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын төвшинд шийдэгдэх юм" гэжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
gurilnuud hurdan sanhuujiltee taviasai
2016-09-13
Зочин:
ene buhen taamgaar yavdagiig bi oilgoloo
2016-09-12