Гэр бүлийн хүчирхийлэл 31.1 хувиар өсчээ
2016-09-12

Улсын  хэмжээнд энэ оны эхний найман сард 19068 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн тоо өмнө оны мөн үеийнхээс 61 буюу 0.3 хувиар өссөн байна.

 

Гэмт хэргийн өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг /447/, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг /301/ зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 31.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 7644 хүн гэмтэж, 640 хүн нас баржээ.

 

Харин аюулт үзэгдэл ослоор 161 хүн амь нас алдсан байна. Тодруулбал:

 

  • Усны олсоор 113
  • Үерийн улмаас 4
  • Бичил уурхайн нурангины ослоор 13
  • Ой хээрийн түймрийн улмаас 3
  • Аянгын улмаас 3
  • Хүчтэй салхи шуурганы улмаас 2
  • Түймрийн улмаас 3
  • Аянгын улмаас 3
  • Объектын түймрийн улмаас 23 нас баржээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zzzz:
Gemt hereg hiideg hymyys hamgiin buzar , yamar ailiin hymyys iim um hiij baina,,,sudlaach
2016-09-13