Монгол-Чехийн бизнес форум болно
2016-09-13

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов. Чехийн Гадаад хэргийн дэд сайд М.Сташек шинээр байгуулагдсан Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны төслүүдэд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов.

 

Дэд сайд Б.Батцэцэг Монгол-Чехийн бизнес форумыг хоёр орны хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, зах зээл, түншлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, бизнес форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд М.Сташек тэргүүтэй Чехийн бизнес эрхлэгчид Монгол-Чехийн бизнес форумд оролцох бөгөөд уг форум 9 дүгээр сарын 13-нд Дархан хотод, 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Shuud.mn
Сонин хачин