Исламын улсын стратегичийг устгажээ
2016-09-13

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн стратегич цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. ОХУ-ын тусгай хүчин Сирийн Алеппо хотноо байрлах исламын улсын хэд хэдэн хуаранг устгасан аж.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн стратегич Абу Мухаммед аль Аднани амиа алдсан болохыг Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлэв. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн оноос Аднаниг устгахаар хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулж байсан юм.

 

Сирийн Засгийн газар Аднанигийн толгойг 3.8 сая ам.доллароор үнэлж байжээ. Хэрвээ Аднаниг амьдаар нь барьсан хүнд их хэмжээний шан харамж өгөхөө мэдэгдсэн билээ.

 

Аднани исламын улсын чухал хүмүүсийн нэг юм. Тэрбээр 1977 онд Сирийн Фалаха хотноо төрсөн бөгөөд 2014 оны гуравдугаар сараас тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн хүсэлтээр хэт даврагч болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
boljdee neg aluurchin delhiigees zailj baival
2016-09-14