Хилари эмнэлэгт хэвтэхээс татгалзжээ
2016-09-13

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтонтой “CNN” агентлагийн сэтгүүлч утсаар холбогдож, эрүүл мэндийнх нь талаар ярилцсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг ярилцлагын эхэнд Хилари “Миний биеийн байдал хэвийн байгаа. Уушигны хатгаа туссан эсэхээ тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэд хэдэн нарийн шинжилгээ өгсөн. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Надад зориг тэвчээр бий. Тиймээс би кампанит ажлаа хэвийн үргэлжлүүлэх болно. Дэмжигчдийнхээ сэтгэлийг өвтгөсөндөө харамсч байна” гэж ярьжээ.

 

Нэр дэвшигчийн биеийн байдал тааруу байгаагийн улмаас түүний эмч нь таван өдөр хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн байна. Хилари уг саналаас татгалзаж “Тун удахгүй сонгууль боллоо. Тиймээс би үлдсэн бүх боломжоо ашигламаар байна. Надад амралт хэрэггүй” гэсэн байна.

 

Есдүгээр сарын 11-ний халдлагаар амиа алдагсдад зориулсан дурсгалын хөшөөнд очих үед түүний биеийн байдал эрс муудаж, ухаан алдсан билээ. Уг үйл явдлын дараа Хиларигийн гол өрсөлдөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Тэр ийм сул биетэйгээр хэрхэн Америкийг хөгжүүлж, исламын улсын эсрэг тулалдах юм бэ” гэж жиргэсэн билээ.

 

Энэхүү жиргээний талаар Хилари “Трамп ямар ч хүн чанаргүй. Би түүнийг гайхаж байна. Хүний амьдрал урт гэдгийг бүү март. Энэ хугацаанд танд, чамд юу ч тохиолдож болно” гэж хариулсан байна.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эгч одоо болоо...Энэнээс илүү яахав ...
2016-09-13